Хүүхдийг номонд дуртай болгох зарим аргаас
Хүүхэд тань юу унших сонирхолтойг мэргэн арга ухаанаар олж мэд.Тэдний хобби,сонирхдог зүйлийг нь олж мэдэхээс ажлаа эхэл.
1. Унших бүх төрлийн материалуудыг нүдэнд өртөхүйц газар байрлуул.2. Танай хүүхдийн нүд юун дээр илүү тусаж байгааг олж мэд.Зөвхөн зуран руу харах нь тэдний юу сонирхож болохыг хэлж өгч болох юм.Тэгээд тэр сонирхол дээр нь тулгуурлан төстэй материалыг нь чангаар уншиж өг эсвэл төстэй материалаас илүү ихийг авчирч гэртээ тавь.
3. Хүүхдээ байнгын номын сан руу дагуулж яв.Тэнд байхдаа хүүхдийн номын булан,хэсгийг хамтдаа үз.Номын сангийн ажилтнаас хүүхдүүд хамгийн их сонирхон уншиж буй номыг олж мэдээд түүнийгээ хүүхдээрээ уншуул.
4. Ном унших нь зорилготой үйлдэл болох, хэрэгтэй мэдээлэл олж авах арга гэдгийг тайлбарла.Жишээ нь цаасан онгоц яаж хийж сурах вэ?, гэр бүлээрээ зугаалахад юу хэрэгтэй вэ? гэх мэт.
5. Уншиж чаддаг хүүхдээрээ дүү нартаа уншиж өгөхийг дэмж. Том хүүхдүүд сурсан эрдмээ дүү нартаа харуулах дуртай байдаг.
6. Уншихтай холбоотой тоглоом хамтдаа тогло. Саятан хөлөгт тоглоом, үсэгтэй шоон тоглоом, зүг чиг олох гээд нэлээн хэдэн төрлийн тоглоом байдаг.
7. Номын хавчуурга гэж юу байдгийг тайлбарлаж өг. Хүүхэд номоо өдөрт нь заавал уншиж дуусах албагүй.Дараа нь завтай үедээ номоо уншиж дуусгаж болно.Ийм тохиолдолд хавчуургыг ашигладаг гэдгийг ойлгуул.
8. Хүүхдүүдээ инээлгэ.Ихэнх хүүхдүүд ном уншихыг хэт чухал зүйл мэт ойлгодог. Тэгвэл та инээдмийн ном, онигоо гэх мэт номнуудыг уншуулж номын бас нэг өөр талыг таниул.
9. Хүүхдийнхээ уншсан зүйлийг бодит байдал дээр бас харуулж бай.Жишээ нь танай хүүхэд үлэг гүрвэлийн тухай уншсан бол музей орж бодитоор нь үзүүл.
10. Ном уншсаны төлөө хүүхдээ урамшуулж бай. Жишээ нь ном уншсаных нь төлөө та хүүхдээ кинонд дагуулж явж болно.Ном унших цаг гаргаж өг.
11. Хүүхдийнхээ телевиз үзэхийг нь хязгаарла. Ингэснээр таны хүүхэд ном унших гэх мэт өөр зүйлсийг хийх цагтай болно.Гэхдээ телевиз үзэхийг хэзээ ч шагнал юм шүү гэж шийтгэл маягаар ашиглаж болохгүй.
